Анхны хайp
2010-01-15,23:12
Бие сэтгэл минь чамайг нэхээд байх шиг
Битүүхэн чамд хайртай болсон юм болов уу?
Алагхан зүрх минь булиглан догдлоод байх шиг
Аз жаргал ойртон ирж байгаа юм болов уу?
Тэмүүлээд чамайг санаад байх боллоо
Тэвэрч аваад үнсэхийг хүсдэг боллоо
Уулзаж чамайгаа харахыг хүлээдэг боллоо
Зугаалж хамтдаа алхахыг мөрөөддөг боллоо
Ялдамхан инээмсэглэл чинь нүдэнд харагдаад
Аяар аяархан чамд дассанаа мэдэрсэн
Нандигнан чамайг бусдаас харамлаж
Яваад өгөхвий гэж сэмхэн айдаст автахдаа
Ганцхан минийх гэж өөртөө шивнээд
Аниргүйд чимээгүйхэн нулимс унагахдаа
Анхны хайраа олсоноо би ухаарсан...,

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
dajgvee
olonbayr (зочин) хэзээ бичсэн: 13:12, 2010-09-15 | |