2010 оны өрнийн зурхай
2010-01-01,23:29
Хонины орд
Таны дэргэд ямагт байдаг хvмvvстэй харьцах харьцаанд тань өөрчлөлт орсноос шалтгаалан 2010 он олон
Санхvv- Мэдэгдэхvйц ашиг олохын тулд ажлынхаа чиглэлийг өөрчлөх хэрэгтэй болно. Энэхvv хэцvv замыг туулахад таны дэргэд жинхэнэ vнэнч, итгэлтэй, бизнесийн шинэ чиглэлд хамтран ажиллах, магадгvй шинэ амьдралыг ч цогцлон бvтээх хvмvvс vлдэнэ. 2010 оны сvvлч юм уу 2011 оны эхээр ажлаа өөрчлөх хvсэл тань биелнэ. Бизнесийн чиглэл өөрчлөгдсөнөөс санхvvгийн асуудал vvснэ. Тиймээс таны мөнгө багасна.
Хайр дурлал-Хувийн амьдралд тань огцом өөрчлөлт гарна. Ихэнх гэр бvл өөрсдийн харьцаагаа эргэн харах болно. Асуудлыг хамтдаа хэлэлцэн аз жаргал олж авах замыг эрж хайн, хайр дурлалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Хэрэв хvсэл, хичээл зvтгэл байвал бvх зvйл бvтнэ. Эхчvvд хvvхдvvдтэй холбоотой асуудалтай тулгарна. Энэ нь өнгөрснөөс улбаатай.
Эрvvл мэнд-Өнгөрсөн жил өвдөж байсан өвчин тань сэдрэх юм уу архаг хууч хөдөлж магадгvй. Дархлаагаа сайжруулахад ямагт анхаарч сэтгэл санааны хямралаас зайлсхий.
Vхэр
Таны хувьд амьдралд өөрийн байр сууриа олох жил. Бvх л чиглэлд ер бусын, эрч хvчтэй, хурц тод vе. Хvрэх тэмvvлэл, ажил төрлийн хувьд өсөх боломжийг алдахгvй байх нь чухал.
Санхvv- Өөрийн тvншvvд, хамт ажиллагсад, удирдлага дахь хvмvvстэйгээ харьцах харьцаа тань vргэлж энгийн хялбар, зовлонгvй байж чадахгvй бөгөөд тодорхой хэмжээний хvчин чармайлт шаардах болно. Туйлын ажил хэрэгч, тодорхой байх шаардлагатай. Жилийн эхний хагаст зарим хvмvvсийн байр суурь муудсанаар ажлаас халагдаж болзошгvй. Гурав дөрөвдvгээр сард байдал хамгийн хvнд болох боловч шинэ ажлын байр мөд олж чадахгvй учир яаран шийдвэр гаргах хэрэггvй. Санхvvгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин өрийн асуудал сөхөгдөн, найз нөхдөөс тань санхvvгийн асуудлаар гомдоллох явдал гарна.
Хайр дурлал-Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг амаргvй тайван биш байна. Байр, орон сууц худалдан авах, их засвар хийх оршин суугаа газраа солих юм уу нvvхтэй холбоотой таатай явдал тохиолдож магадгvй. Амгалан тайван ноёлж байдаг гэр бvлvvдэд хvvхдvvд тань их мөнгө зарлагадах асуудал учирна.
Эрvvл мэнд-Гурав, дөрөвдvгээр сард өвдөх юм уу эсвэл өвчин тань хурцдах магадлал өндөр байна. Мөн энэ сард жолооны ард болон томилолтоор явахдаа онцгой анхаар.
Ихэр
Амьдралын бvх л салбарт чухал өөрчлөлтvvд гарч янз бvрийн vйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож, эргэцvvлэх, тайвшрах цаг хугацаа олдохгvй. Одоо юу эсвэл хэзээ ч vгvй юу гэдгээ шийдэх цаг.
Санхvv- Мэргэжлийн хvрээнд бvтэн жилийн турш эрчимтэй хөдөлмөрлөхийг хvлээж байна. Өөрийн ажил хэргийн амьдралаа шинээр бий болгох боломж таны өмнө байна. Таны удаан бодож, мөрөөдөж байсан шинэ санаа, шинэ чухал төсөл тань биелнэ. Шинэ онд санхvvгийн асуудал таатайгаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хувьд гарах амжилттай өөрчлөлтvvд нь орлогыг тань нэмэгдvvлэх боловч мөн vvнтэй зэрэгцэн зарлага тань өсөх болно.
Хайр дурлал-Амьдралд тань тvгшvvр, сэтгэл зовнил дагалдаж байх болно. Салалт, хууралт тохиолдож, саяхан тогтоосон найдвар тээж явсан холбоогоо хvртэл таслахад хvрч магадгvй. Хавар юм уу, зун таныг шинэ учрал хvлээж байна. Оны эхэнд олон хосод хилийн чанадад амьдрахаар төлөвлөх юм уу, амьдрах боломж гарч болзошгvй.
Эрvvл мэнд-Таны эрчим хvчний нөөц өндөр байгаа тул ямар нэгэн өвчин эмгэгээс айх хэрэггvй. Гэхдээ эцэг эх, гэр бvлийн бусад гишvvдэд таны тусламж хэрэг болно.
Мэлхий
Бvхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж, бvх хvчээ дайчлан ажиллах жил. Таны өмнө илvv шинэ, илvv сайхан ирээдvйн зам нээлттэй хvлээж байна. Харин хуучнаа эргэн дурсаж, танд саад болж болох хvмvvсийн зөвлөгөөг сонсох хэрэггvй. Зөвхөн өөрөө өөртөө итгээрэй.
Санхvv- Хэцvv, их хvчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хvрээнд эхлvvлсэн зvйл тань ирээдvйд сайхан vр дvнд хvрэх боловч танаас ихээхэн хvч хөдөлмөр шаардана. Санхvvжилт орж ирэх нь жигд бус байвал бvv зовоорой. Оны эхээр хувийн зvгээс бэрхшээл учрах ч оны хоёрдугаар хагасаас санхvvгийн асуудал хэвийн болж эхэлнэ.
Хайр дурлал- Өөр тийш шилжин, оршин суугаа газраа өөрчлөхөөр шийднэ. Өөр газар, өөр улсад амьдардаг, ховор уулздаг садан төрөл, танил нөхөдтэйгөө илvv их харилцаа холбоотой байх болно. Тэдэнтэй харьцах харьцаа тань дандаа таны хvссэнээр байхгvй бол vvнд санаа зовсоны хэрэггvй. Юу ч боллоо гэсэн эдгээр харилцаа таны санаа бодлыг цэгцлэн,танд тус болно.
Арслан
Шинэ он бvхэлдээ хvндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай, зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгvй давж чадна.
Санхvv- Амжилт хэд хэдэн зvйлээс шалтгаалах болно. Нэн тvрvvнд өөрийн санхvvгийн байдлыг зөв тодорхойлох, хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр мэдрэмж, туршлагатай хандах, ажил хэргийн хамтрагчтайгаа хэрхэн ойлголцох гэсэн зvйлvvд багтана. Чухал гэрээ, хэлэлцээр хийхэд болон хөрөнгө оруулалтад зургаа, долдугаар сарууд ивээлтэй байна. Харин наймдугаар сард шинэ албан тушаалд томилогдох, ахих боломж гарна.
Хайр дурлал- Энэ ордныхны хайр гэдэг нь баяр юм. Гэр бvлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэг төлөвлөгөөгөө гуравдугаар сарын эхээр хэрэгжvvлбэл зохистой. Хайр сэтгэлийнхээ төлөө их зvйлийг хийх хэрэгтэй ч бусдын зөвлөгөөг заримдаа сонсоход илvvдэхгvй.
Эрvvл мэнд- Аравдугаар сар хvртэл өөрийн эрvvл мэнддээ илvv ихээр анхаар. Ажил ихтэй, цаг зав багатай хvмvvс нэн тvрvvнд эрvvл мэндийн бvрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа долдугаар сард хол замд гарахаар төлөвлөсөн бол илvv анхаарал, болгоомжтой байж, аваар ослооос сэргийл.
Охин
Сvvдэрт нуугдан, бусдад мэдэгдэхгvйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс зайлсхийж чадна. Ажил хэрэг, хувийн асуудлыг ялгаж, салгах нь чухал гэдгийг санаарай. Хэн нэгний хуурмаг дур булаам, эелдэг байдал таны амжилтад муугаар нөлөөлж болзошгvй.
Санхvv- Хамтрагчид тань итгэл даах, vнэнч хvмvvс мөн эсэхийг дахин нэг магадалж vзэхэд илvvдэхгvй. Зургадугаар сар санхvvгийн хувьд нэлээд хvндхэн байх болно. Энэ байдал наймдугаар сар хvртэл vргэлжилнэ. Гэхдээ зээлийн асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна.
Хайр дурлал- Өнгөрсөн жилийг бодвол шинэ онд хайр сэтгэлийн хувь тийм ч ханамж дvvрэн байж чадахгvй болов уу. бvтэхгvй зvйлийг болгох гэж хэт улайрах нь таны ажил, мэргэжлийн амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаараарай. Энэ ордонд хамаарагсад хаврын саруудад бvтэлгvй дурлал, vзэн ядалт, хууран мэхлэлттэй учирч багагvй бэрхшээлийг туулна. Ганц бие хvмvvс зургадугаар сард гадаад томилолтоор явж байхдаа хайр дурлалтай учирна.
Эрvvл мэнд- Эрvvл чийрэг байж, санаа зовох асуудал гарахгvй. Урьдчилсан арга хэмжээ авахгvйгээс болж хаврын улиралд ханиад томуу тусахаас сэргийл. Хоёр, гуравдугаар сард хэт ачаалалтай ажиллах нь таныг ядрахад хvргэж болзошгvй.
Жинлvvр
Хvнд, хэцvv нь их боловч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хvлээж байна. Энэ бvх өөрчлөлт хувийн ч, ажил мэргэжилд ч хамаарна.
Санхvv- Томоохон өөрчлөлтvvд гарна. Энэ vед албан тушаал ахих, олон жил мөрөөдөж байсан хvсэл тань бодит биеллээ олж, олон жилийн чармайлт ихээхэн ашиг, орлого авчирна. Гэхдээ амжилтад хялбар хvрнэ гэж vгvй тул зорьсондоо хvрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгvй байх нь чухал. Мөн удаан бодож төлөвлөсөн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болж ч магад. Тиймээс санхvv нэмэгдэвч зөв, тооцоотой vрэх нь хэзээд илvvдэхгvй.
Хайр дурлал- Халамж, энхрийллээр дvvрэн гэгээлэг, тод дурсамж vлдээсэн жил байх болно. Адал явдлаар дvvрэн харьцаа, хайр дурлалын ялалт хvлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хөндөх хvнтэй учирна. Өөрийгөө хайр, дурлалд азгvй нэгэн гэж бодож явдаг хvмvvс хоёрдугаар сарын сvvлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хөдөлгөм харьцаа тогтооно. Оны сvvлчийн сард зөвхөн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нөхөдтэй танилцана.
Эрvvл мэнд- Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгvй. Ес, аравдугаар сард биеийн тань эсэргvvцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин, дэм хэрэглээрэй.
Хилэнц
Энэ жилд тохиолдох томоохон өөрчлөлт, vйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгvй байх болно. Сэтгэл хөдлөл, амжилт, өсөн дэвшилт, эрч хvчээр дvvрэн өнгөрнө.
Санхvv- Бодит байдлаас улам дээшлэх боломж нээгдэнэ. Шинэ он гарахаас эхлvvлэн тэдгээр боломжууд таныг дагалдсаар байх болно. Өмнө нь та аливаа эрсдэл, алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө, хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Таны тэвчээртэй, шургуу зан аливаа бэрхшээлийг даван туулахад тусална. Ялангуяа хоёр, гуравдугаар сар таны санхvvгийн байдалд таатай нөлөөлөх бөгөөд бат найдвартай хөрөнгийг бvрдvvлэх зорилго нэг шатаар ахих болно.
Хайр дурлал- Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам хилэнцийнхэн хайр, дурлалд амжилтаар дvvрэн байна. Хайр дурлалын “тоглоом” болсон эрх чөлөөтэй, ихэмсэг занг тань эвдэхийг хvссэн эсрэг хvйсний хvмvvсийн хvрээлэлд байх болно. Худалч, хуурмаг хvнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Тиймээс хайр сэтгэлийн асуудалд анхааралтай хандаж, өөрийн бvхий л бие сэтгэлийг зориулах чадвартай.
Эрvvл мэнд- Ажил, амралт, зөв хооллолтыг зохицуулж чадах аваас нэг их өөрчлөлт, асуудал гарахгvй. Цэвэр агаарт зугаалж, алхаж байхыг зөвлөж байна. Мөн өөрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй.
Нум
Олон жил хvсч, тэмvvлж байсан тогтвортой vе иржээ. Ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бvгд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж, энэ бvхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч, аялж, зугаалах хамгийн таатай vе юм.
Санхvv- Мөнгөтэй зөв, зохистой харьцах дvрмийг мөрдөж, хариуцлага vvргээ ухамсарлаж байгаа бол бизнес, ажил хэрэг тань амжилтаар дvvрэн байх болно. Хамгийн чухал нь урдаа тавьсан зорилгоо зөв тодорхойлж, тууштай тэмцэх аваас аливаа бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэхдээ 2-3 дугаар сарын хооронд vл хөдлөх хөрөнгөтэй холбоотой багахан бэрхшээлтэй учирч болзошгvй. Асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломж vгvй ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ.
Хайр дурлал- Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа сэтгэлийнхээ асуудалд зориулна. Хоёрдугаар сард гэнэтийн дурлалтай учруулж болзошгvй олон уулзалт таныг хvлээж байна. Ганц бие хvмvvс зуны саруудад танилцсан хvнтэйгээ удаан харилцаа тогтоож болзошгvй бөгөөд зарим нэг хvмvvс оны сvvлч гэхэд тэрхvv харьцаагаа гэр бvл болгоход хvргэнэ.
Эрvvл мэнд- Шинэ онд ерөнхийдөө эрvvл, чийрэг байх ч зургаа, аравдугаар сард биеийн эсэргvvцэл муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 4, 5 дугаарсаруудад хоолойгоо өвтгөхөөс сэргийлээрэй.
Матар
Таны тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатын бат бэхийг шалгана. Бvх зvйл таны эсрэг тэмцэх мэт санагдах болно. Гэхдээ сэтгэлээр уналгvй, vлгэр бvхэн аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг санаарай.
Санхvv- Уйгагvй чармайлт, тэмvvлэл зөвхөн амжилт, аз хиймориор шагнагдана. Санаанд багтамгvй их баялгийг ч өгч болох юм. Гэхдээ энэ бvхэнд ухаанаа алдаж болохгvй гэдгийг бvv мартаарай. Бодит байдалдаа мэдрэмжтэй хандаж тэрхvv баялгийг зөв зохистой ажилд хөрөнгө оруулах бол амжилт таныг дагалдсан хэвээр байх болно. Оны сvvлийн саруудад боломжоо зөв тооцоолоогvйгээс санхvvгийн багагvй алдагдал хvлээж болзошгvй.
Хайр дурлал-Хайрлаж, хайрлуулна! Оны эхэн сэтгэл санаа тайван, нам гvмхэн байдалд өнгөрнө. Харин жилийн дунд vе буюу зургадугаар сард ганц бие хvмvvс хvчтэй, гал халуун хайртай учрах болно. Энэ харьцаандаа есдvгээр сар хvртэл ямар нэгэн өөрчлөлт гаргахгvй байхыг хичээгээрэй. Энэ бvх хугацааг амжилттай туулж чадваас оны сvvлч гэхэд гэр бvл, хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалыг бэлэглэнэ.
Эрvvл мэнд- Жилийн эхний хагаст тогтвортой байна. Хаврын улирал аливаа хvмvvсийн хууч өвчнийг хөдөлгөдөг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс 4, 5 дугаар саруудад амралтын байдалд шилжих нь тохиромжтой. Оны хоёрдугаар хагаст автомашины ослоос болгоомжилж, аялал болон холын замд явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Өөрийн дуртай улиралд агаар, байгальд гарах нь таны энергийг цэнэглэх болно.
Хумх
Тэмцэлтэй, шалгуур ихтэй, эрч хvчтэй жил байх болно. Өөрөөр хэлбэл маш их хөдөлмөрлөхийн сацуу танилын тань хvрээ өргөжинө. Энэ бvхний vр дvнд таныг шинэ амжилтууд хvлээж байна.
Бизнес- Өөрийн байр суурийг хамгаалан, бататган, бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин, шаргуу зан хэрэгтэй. Санхvvгийн асуудлаас болж зарим чухал тvншvvдтэйгээ vл ойлголцож, бvр холбоогоо таслахад ч хvрч болзошгvйг анхаараарай. Ийм бэрхшээлvvд дөрөв, долоо, наймдугаар сард тохиох магадлал өндөр байна.
Санхvv- Эрч хvчтэй, шаргуу ажиллаж чадсанаар хөрөнгө, санхvv тань тогтвортой, мэдэгдэхvйц нэмэгдэх болно. Тиймээс та зоригтойгоор vл хөдлөх хөрөнгө худалдан авах, гэртээ засвар хийж болох юм.
Хайр дурлал- Сэтгэл зvрхний асуудалд хямралын хvнд vе байна. Гэр бvлд ялихгvй жижиг зvйлээс зөрчилдөөн vvсч, зарим нэг хосууд энэ байдлаас шантран салж ч мэднэ. Хараахан гэрлээгvй байгаа хосууд хайр дурлалаас илvvтэй гэр бvл, ахуйн амьдралынхаа талаар санаа тавихыг зөвлөе.
Эрvvл мэнд- Таны эрч хvч өмнөх жилээсээ харьцангуй буурчээ. Гэсэн ч таны хувьд идэвхтэй ажиллах жил болохоор амралт, ажлаа зөв зохицуулаарай.
Загас
Зорилготой, идэвхтэй жил болж өнгөрнө. 2010 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон өөрчлөлтvvд хvлээж байна.
Хэрэв та амьдралдаа бvрэн дvvрэн итгэлтэй байж чадваас энэ бvхэн vр өгөөжөө өгөх болно.
Бизнес- Оны эхний хагаст ажил хэргийн аливаа vйл ажиллагаа тогтворгvй байна. Хамт олны зvгээс дайсагналцах байдлыг мэдэрч ажлаа солих тухай бодоход хvргэнэ. Энэ байдлыг сайн тийш нь өөрчилж, мэргэжлийн тvвшингээ дээшлvvлэхэд 4, 11, 12 дугаар сар тохиромжтой. Шинэ ажилд очоод авьяас, чадвараа бvрэн харуулж чадахаас гадна өөрийгөө улам боловсруулах боломжууд нээгдэнэ.
Санхvv- Нэлээд хvндхэн жил байна. Санхvvгийн гачигдлыг маш хурцаар мэдэрч, энэхvv байдалд эргэн тойрны тань хvмvvс өөрсдийн vvрэг оролцоогоо харуулна. Гэхдээ 2011 он эхлэхэд эдгээр санхvvгийн хямралаас ямар ч ул мөр vлдэхгvй.
Хайр дурлал-Ганцаардал, бvтэлгvйтлийн vе байх бөгөөд энэ хугацаанд өөрийн хvсэл, хэрэгцээг тодорхойлж чадна. Ганц бие хvмvvсийн цаг зуурын учралаас vvдэх сэтгэлийн хөдлөл таны анзаараагvй хэрнээ хамгийн ойр байсан нандин хайрыг vгvй хийх вий. Хайр сэтгэлтэй хосуудыг энэ жилдээ багтан яарч гэрлэхгvй байхыг зөвлөе.
Эрvvл мэнд-Өнгөрсөн жилvvдийг бодвол биеийн байдал хэвийн байна. Гэхдээ зvрх, толгойн өвчинд анхаараарай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
tungaa (зочин) хэзээ бичсэн: 18:51, 2014-01-13 | |
Зочин хэзээ бичсэн: 15:00, 2011-01-05 | |
oooooooooooooo nice
Зочин хэзээ бичсэн: 14:59, 2011-01-05 | |
Зочин хэзээ бичсэн: 22:55, 2011-01-02 | |
thanks
Зочин хэзээ бичсэн: 17:20, 2010-12-20 | |
OKEY GOE BLA
Зочин хэзээ бичсэн: 13:16, 2010-12-19 | |
dajgui
Зочин хэзээ бичсэн: 09:43, 2010-12-09 | |
zurhai
gogo zurhai bna
otgoo (зочин) хэзээ бичсэн: 16:23, 2010-10-18 | |
Зочин хэзээ бичсэн: 20:06, 2010-10-09 | |
kkkkkk
erni dajgvi shvv kkkk
kkkkk (зочин) хэзээ бичсэн: 15:06, 2010-10-01 | |
boris cook
hi buh niteerei taivan amgalan
cook boris (зочин) хэзээ бичсэн: 02:00, 2010-10-01 | |
nadaa ch ene jil goy bhna de
hongoroo (зочин) хэзээ бичсэн: 16:31, 2010-09-25 | |
bla bla (зочин) хэзээ бичсэн: 16:49, 2010-09-21 | |
ene jil nadad sn bhnee kkk
bolroo хэзээ бичсэн: 14:22, 2010-09-17 | |