Зурхай : Таны ордны мэргэжил
2009-12-22,15:12
Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвөлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv. Жишээ нь хонины ордны хvмvvс багш, улс төрч жvжигчин, эсвэл эмч цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн г.м
Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.
Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно.
Yхрийн орд /04.21-05.21/
Данс бичиг, тоо, мэдээ баримт тэднийг айлгадаггvй харин ч итгэл төрvvлнэ. Тэдний олонхи нь “алтан гартан”, гар урлалд авьяастай. Мөн сайн инженер, техникч, механикжуулагч байна. Yхрийн ордныхон байгальд дуртай тул цэцэгчин, ногоочин, малчин, газар тариалангийн мэргэжлийн ажил тохиромжтой.
Хамтатгахын орд /05.22-06.21/
Энэ ордонд төрсөн хvмvvс мэдээлэл солилцох зэрэг өргөн арга барил шаардах, хөдөлгөөнтэй мэргэжлийн чигийг баримтлах нь зvйтэй. Тэдэнд хөдөлгөөнгvй тогтонги байдал, суумал ажил тохирохгvй. Хамтатгахын ордныхон тэсвэр муутай гэдэг.
Жинлvvрийн орд /09.24-10.23/
Тэд хамтын хөдөлмөртэй холбоотой баялаг харилцаа бvхий мэргэжил сонговол илvv vр дvнтэй. Ажил нь урлагийн чиглэлийн, гоо зvйг анддаггvй, олон тvмнийг хамарсан vйл ажиллагаа буюу vсчин, археологич, сийлбэрчин, дизайнер, өндөр мэргэжлийн слесарь, цахилгаанчин байна. Зvрх зориг гаргах, жигд ажиллагааг эрс өөрчлөх шаардлагатай мэргэжил тохирохгvй. Жишээ нь эмч, ялангуяа тvргэн тусламжийн эмч, хууль цаазны мэргэжилтэн, сэтгvvлч байж таарахгvй.
Хилэнцийн орд /10.24-11.22/
Тэд бvх хvч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжлийг сонгон авах хэрэгтэй. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрvvгийн хуулийн ажилтан, анчин, тамирчин, сэтгvvлч, эмч зvйч байна. Эдгээрээс гадна сайн тогооч, номын санч, орчуулагч зэрэг мэргэжил тохирно.
Нумын орд /11.23-12.21/
Энэ ордонд төрөгсдийн идэвх ертөнцийн уудамд тэмvvлэх мэт. Тэд санаачилгатай, хурдан шаламгай, авхаалжтай шинэтгэгч байдаг. Нумынхнаас сэтгvvлчид, менежер, сувилагч, хуулийн ухааны мэргэжилтэн, эсгvvрчид гарч болно. Харин урлан бvтээгчид, тогооч нар төрвөл төдийлөн амжилт гаргахгvй.
Матрын орд /12.22-01.23/
Тэд бодлого сайтай, хөдөлмөрч, болгоомжтой, vvрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг тул эм зvйч, эрдэмтэн-шинжээч, лаборант, эдийн засагч, агрономичийн мэргэжилд татагдана. Хаана л уйгагvй нарийн, тэвчээртэй, шаргуу ажиллагаа шаардагдана тэнд матрынхан байдаг. Тухайлбал, радио хэрэгсэл засах юм уу, архивын эрхлэгч байсан ч тэдгээр нь хэнээр ч орлуулж сольшгvй хvмvvс байдаг. Харин аз турших, гэнэтийн хvндрэл учрах мэргэжил vл тохирно.
Мэлхийн орд /06.22-07.23/
Тэд мэдээлэлтэй ажиллаж, аятайгаар тvvнийгээ өгч чаддаг. Сэтгэл зvйн ухаан, эдийн засаг, тvvх, ёс заншил, уламжлал болон музей зэрэг эвсэг нийлэмжтэй ажил тэдэнд тохиромжтой. Мэлхийн ордныхон амжилт нь бодитой, ил гарах ажилд дуртай. Тэдэнд хамт олноосоо удаан хугацаанд тасрах шаардлагатай мэргэжил vл тохирно. Энэ ордны эмэгтэй сайн эмч, сувилагч, хvvхдийн байгууллагын хvмvvжvvлэгч болно.
Арслангийн орд /07.24-08.23/
Тэдний мэргэжилд “би өөрөө” гэх vзэл нь ямагт илэрч өөрийгөө тодруулах арга, өөрийнхөө ажлын эзэн байхыг хичээнэ. Энэ ордныхонд мэс засалч, барималчин, байгууллагын дарга, удирдаач, сэтгvvлч, орчуулагч, дизайнер, хvмvvжvvлэгчийн мэргэжил илvvтэй тохирдог. Арслангийн ордныхныг театр, олон нийтийн болон зохион байгуулах ажил ихээхэн татдаг байна. Тэд галд дуртай тул металл боловсруулах, гал команд, цэрэг дайны мэргэжилд бас тохирно. Yг дуугvй даган биелvvлэх ажил тэднийх биш ээ.
Охины орд /08.24-09.23/
Тэд хөдөлмөрийнхөө vр дvнг vзвэл амжилттай ажиллана. Охины ордныхноос сайн химичид, эм найруулагчид , төлөвлөгөөний байгууллагын ажилтан гарч болно. Энэ ордны хvvхнvvдэд хяналт сайтай, хөдөлмөрлөх нөхцөлийг хамгаалах, нийгмийн тусламж vзvvлэх тийм газар онцгой тохирдог. Охины ордныхонд аз туршсан ажил vл таарна.
Бумбын орд /01.24-02.19/
Энэ ордныхон дотоод чанартаа шинжлэх ухаан, техникийн дэвшлийг тодорхойлсон мэргэжилд тохирмоор диалектикч байдаг. Энэ нь төрөлхийн зохион бvтээгч, сэтгэл зvй, гvн ухаан, бодис зvй, хими, гэрэл зураг юм. Инженерийн ажил, эрдэм шинжилгээний хайгуул тэдний ашиглавал зохих салбар. Мөн хумхын ордныхон сайн ерөнхийлөгч байж чадна. Тэдэнд vйлчилгээ, учир нь, нийгмийн хангамж, хуулийн мэргэжил таарахгvй. Хатуу дэглэм, захирагдах ёсонд дургvй учраас.
Загасны орд /02.20-03.20/
Тэдэнд өөрийгөө илэрхийлэх бvтээлч авьяас, зөн билгээ дэлгэрvvлэх мэргэжил шаардагдана. Тэдгээр нь зөвлөгч, шинжээч, мэдээллийн ажилтан, эмч, урлагийн ажилтан, багш нар байна. Загасны ордныхон мэргэжлээ сонгохдоо хvнлэг, ер нь нинжин чанараа удирдлага болгох ёстой. Тэдэнд “санаа сэтгэл” бага зориулах мэргэжил тохирохгvй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
tgd ymr mergejiltei blohi
Зочин хэзээ бичсэн: 14:11, 2014-03-09 | |
UNEN BOLVUU GJ
Зочин хэзээ бичсэн: 21:02, 2013-02-21 | |
ord ni zorood bna
otgoo хэзээ бичсэн: 22:00, 2013-01-22 | |
taalag;alaa
aniuka хэзээ бичсэн: 10:52, 2010-12-06 | |
ene unen bh her magadlaltai bol?eh survaljiig ni sonirhoj bn
guunuu хэзээ бичсэн: 23:40, 2010-03-21 | |
taalagdlaa
solsongo хэзээ бичсэн: 21:10, 2010-02-08 | |
Зочин хэзээ бичсэн: 12:31, 2010-01-27 | |
Зочин хэзээ бичсэн: 00:01, 2010-01-04 | |
hi minii ordniih aimeer so so mergejiluud bn shdee. emch gj bku bn shdee.... gehdee bi chadnoo ntr ... ooriin chin ordniih hrn ....
bas l bi (зочин) хэзээ бичсэн: 20:29, 2009-12-30 | |
kkkk тэг тэг амжилт
mAzze хэзээ бичсэн: 15:55, 2009-12-27 | |
Том болоод яг энэ зурхайгаар явнаа гэж...
Арслантай авдар (зочин) хэзээ бичсэн: 11:06, 2009-12-27 | |
Зочин хэзээ бичсэн: 23:13, 2009-12-26 | |